18 10 2017

Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ

images

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн энэ сарын 14-19-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохиогдоно. Монгол Улс энэ жил мужаан, өрөг  угсралт, сантехник, цахилгаан, тогооч, гагнуур гэсэн зургаан мэргэжлээр оролцохоор маргааш хүлгийн жолоо залах гэж байна. Нийт оролцогчдыг үдэн гаргах арга хэмжээ Барилгын политехник коллеж дээр өнөөдөр боллоо.

22 06 2017

Мастер үнэлээч бэлтгэх анхны сургалт

images

Мастер үнэлээч бэлтгэх анхны сургалт 2017 оны 6-р сарын 13-наас 21-ний өдрүүдэд хоёр үе шаттайгаар Европын холбооны EU-1 төслөөс санхүүжүүлэн МБС-ын үнэлгээний төвөөс зохион байгууллаа. Сургалтанд МБС-ын үнэлгээний төв, БАЗТ-үүд, МБСБ-уудаас нийт 26 оролцогч хамрагдлаа.

17 06 2017

"Дэлхийн Ур чадвар" тэмцээнд эх орноо төлөөлөх залуучууд тодорлоо

images

Дэлхий нийтээрээ мэргэжилтэй ажилтны үнэ цэнийг мэдэрч, хүн төрөлхтний бүтээн байгуулалт, эдийн засгийн гол хүчин зүйл нь мэргэжилтэй ажилтан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улс 2013 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын гишүүн орон болж Монгол хүний ур чадварыг дэлхийд өрсөлдүүлэх боломжийг нээсэн. Үүнээс хойш манай улс Дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 онд анхны удаа 9 мэргэжлээр амжилттай оролцсон юм.

Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Мэргэжлийн олимп” гэгдэх “Дэлхийн Ур чадвар”-ын тэмцээнд манай улс энэ жил таван мэргэжлээр оролцохоор үндэсний аваргуудаа өнөөдөр/2017.05.11/ шалгарууллаа. Гурван үе шаттайгаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын дунд зохион байгуулсан тэмцээнээс дараах оролцогчид үндэсний аварга боллоо.

02 06 2017

МСҮТөв болон Политекник коллежүүдийн "Давтан шалгалтын" тайлбар

images

МСҮТөв болон Политекник коллежүүдийн "Давтан шалгалтыг" 2017/05/31 өдөр зохион байгуулахтай холбогдуулан Үнэлгээний удирдлагын систем /GAS-APP/ -д дараах засвар шинэчилэл орсон болно.

02 06 2017

Л.Төгөлдөр МСҮТ-ийнхэн ЕБС-ийн сурагчдаас сурлага болон зан чанараар илүү

images

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болон “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд цахилгаанд Л.Төгөлдөр,мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Долгормаа, өрөг угсралтад Мягмарсүрэн, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу мужаан, цахилгаанчид хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-д суралцагч 43 мянган хүүхдээс шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол улсын шилдэг залуу цахилгаанчин Л.Төгөлдөрийн ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

13 05 2017